Чөлөөт бөхийн олимпын эрх олгох дэлхийн эрхийн тэмцээн Турк улсын Станбул хотноо 5 дугаар сарын 9-12-нд явагдаж байгаа бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 76 кг жинд Э.Даваанасан шигшээ багийнхаа хамгийн сүүлчийн олимпын эрхийг эх орондоо авчирлаа.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 8 тамирчин "Парис-2024" Зуны олимпын наадмыг зорин хүч, ур чадвараа сорихоор болж байна. Эрэгтэй тамирчдаас 65 кг-д Т.Тулга мөн олимпын эрхээ энэ тэмцээнээс авч чадлаа.
Эмэгтэйчүүдийн 53 кг жинд Б. Хулан олимпын эрхээ авлаа.
Эх сурвалж: МЧБХ