Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны Зуны буюу Нацү башёгийн 3 дахь өдөр /2023.05.14/ Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Атамифүжи /М-1/-тэй учраа тааран барилдаж, түүнд ошитаоши мэхээр унаснаар 2 унаа, ганц даваатай болоод байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Дайэйшо /М-1/ таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 1 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ башёгаас эхлээд Котозакура нэрээр барилдахаар болсон Озэки Котоновака Хирадоүми /М-2/-тэй таарч барилдан түүнийг ошиидаши мэхээр давж, 1 унаа 2 даваа болов.
Нацү башёгийн 2 дахь өдөр Комүсүби Оносато, Тобизарюү /М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 1 унаа, 2 даваатай болов.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-9/, Шодай /М-9/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошипаши мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай болоод байна.
Жүрёогоос дэвшин барилдаж байгаа Миторюү Б.Төрболд /М-13/, Чураноүми/М-13/-тэй учраа таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр ойчиж энэ башёг 3 унаатай үргэлжлүүлж явна.
Мэргэжлийн сумо бөхийн дээд /Макүүчи/ зиндаанд анх удаа барилдаж байгаа монгол сумоч 27 настай Ошома П.Дэлгэрбаяр /М-14/, Томаказе /М-16/-тай таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяж 3 даваатай боллоо.