Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 17-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.30 цагт: “Шангри-Ла” Зочид буудалд: “АмЧам Монгол” тавдугаар сарын хурлаа “Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт үзүүлэх нөлөө” сэдвээр зохион байгуулна.
Д.Сүхбаатарын талбайд: Онцгой байдлын алба хаагчдын парад жагсаал болно.
Төрийн ордонд: "Хар хорум" хотын ажлын хэсэг хуралдана.
09.30 цагт: “Новотел” Зочид буудалд: ЖДҮ-ийн санхүүжилтийн “Cashme-Нийлүүлэлтийн сүлжээний платформ”-ыг нээнэ..
10.00-12.00 цагт “Пума имперал” Зочид буудалд: “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны дүнг танилцуулна.
11.00 цагт ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 4 сарын голлох үзүүлэлтийг танилцуулна.
14.00 цагт Чойжин ламын сүм музейд: Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей боловсрол, судалгаа" хэлэлцүүлэг уулзалт болно.
11.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: "Өргүй монгол хөдөлгөөн", "Зээлтэй иргэдийн холбоо"-ноос мэдээлэл хийнэ.
11.40 цагт Богд хааны ордон музейд: “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах талаар мэдээлнэ.
13.00 цагт: Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Бөөгийн холбоодын нэгдлээс Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон фестиваль болох талаар хэвлэлийн хурал зарлажээ.
14.30 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хавдаргүй Монгол" төслийн хүрээнд бүх сумын эмнэлгийн эмэгтэйчүүдийн төрөх орыг шинэчлэх ажил эхэлсэн талаар мэдээлнэ.