Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Ховд-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Ховд аймгийн баг 19:6-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/, улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан У.Батцоож /2/, аймгийн арслан М.Баяржавхлан /3/ нийт 19 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 6 даваа авсан юм.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.
Ийнхүү Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай энэ сарын 24-ний өдөр 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдах бол ялсан Ховд аймгийн баг Архангай аймгийн багтай энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас Алтан медаль буюу "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО