Монголын боксын холбооноос Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотод болох эмэгтэйчүүдийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцох өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсыг зорилоо.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өөрийн биеэр ДАШТ-д оролцох баг тамирчдыг үдэн гаргаж өгсөн бөгөөд Сангийн сайд Болдын Жавхлан, Боомтын сайд Х.Булгантуяа, УИХ гишүүн Т.Доржханд нар хамт үндэсний шигшээ багийн хамт олонд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.