Чингис хаан Үндэсний музейд “Монгол-Вьетнамын харилцаа: түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал (2024.06.05) болж, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хурлыг ШУА-ийн Олон Улс Судлалын холбооноос уламжлал болгон зохион байгуулж буй. Хурлыг ШУА-ийн Дэд ерөнхийлөгч доктор, профессор Ц.Цэрэндорж нээж, Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жил өнгөрч, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан нь сайшаалтай гэж онцоллоо.
2012 оны 6 сард МУ-ын ШУА нь БНСВУ-ын Нийгмийн ШУА-тай хамтран ажиллах гэрээ, 2012 оны 11 сард ШУА-ийн ОУСХ, Үндэсний хөгжлийн хүрээлэн нь БНСВУ-ын Нийгмийн ШУА-ийн тус тусын чиглэлийн гурван хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсныг тодотгов.
Энэхүү хуралд БНСВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Нгүен Ды Нгыа Дык, VII дугаар дүр Наро Банчен хутагт болон холбогдох албаны төлөөлөл оролцож, үг хэлж найман илтэлийг хэлэлцүүллээ. Энэ үеэр ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор Б.Цэнгэлсайханы “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” номын нээлт боллоо.