Б.Батцэцэг: Эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхий дахинд хүчтэй илэрхийлэх чухал чуулган болгохыг зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
11 минут 36 секунд

Б.Батцэцэг: Эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхий дахинд хүчтэй илэрхийлэх чухал чуулган болгохыг зорьж байна

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22, 23-нд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй ярилцлаа.

- Олон улсын манлайлагч эмэгтэйчүүд, улстөрч, бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтнүүд Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэ хурлыг яагаад манай улсад зохион байгуулахаар болов, ач холбогдлыг нь хэрхэн үзэж байна вэ?

-Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд маш идэвхтэй өрнөж байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан чиг шугамын хүрээнд гадаад харилцааг тэлэх, тэнцвэртэй авч явах, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж, энэ зорилтоо ч сайн биелүүлж байна.

Түүнчлэн Монгол Улс жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар бүс нутагтаа төдийгүй олон улсад ихээхэн санаачилгатай, олон улсын анхаарлыг татаж буй орны тоонд орж байна. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийг Монгол Улсад цуглуулж, дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, уг асуудлаар манай улс юу хийж чадах вэ гэдгээ илэрхийлэх санаачилгыг гаргасан юм. Монгол Улсын саналыг НҮБ маш таатай хүлээж авсан.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум” хэмээх маш амбицтай, хариуцлагатай чуулганыг НҮБ-тай хамтарч анх удаа эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Эмэгтэйлэг уур амьсгалтай хэрнээ дэлхий дахинд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх уриалга дэвшүүлсэн чухал хурал болгохоор зорьж байна.

Иймд чуулга уулзалтын “Ногоон ирээдүйн төлөө” сэдэв нь дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хангах, шилдэг туршлагыг солилцох чухал индэр болгохыг бид эрмэлзэж байна.

-Энэ чуулган 6 салбар хуралдаанаар өрнөнө. Ер нь, эмэгтэйчүүдийн манлайлал яагаад чухал вэ, монголчуудын ямар сайн туршлагыг даян дэлхийн эмэгтэйчүүдтэй хуваалцахаар зорьж байна вэ?

- Дэлхийн хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүд амгалан тайван, үр хүүхдийнх нь эрүүл байдлаас энэ дэлхийн амар амгалан хамаарна. Гэвч удирдах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага байна. Тэгэхээр энэ асуудалд Монгол Улсын хувь нэмэр юу байх вэ, бидэнд ямар боломж байна, юуг санал болгож, ямар санаачилгыг өрнүүлэх вэ гэдэг нь дэлхийн улс орнуудад сонирхолтой байж мэдэх юм.

Бидний хөгжсөн онцлог, агуу түүх, нүүдэлчний соёл, дэлхийг илбэн тохинуулсан дээдсийн маань үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, өнөөг хүртэл уламжилж ирсэн монгол эмэгтэйн манлайлал тодорхой хэмжээгээр үнэлэгдэж, анзаарагдах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжтой гэж эмэгтэй хүнийхээ хувьд үздэг.

Ер нь, олон улсын үйл ажиллагаанд оролцож байхад монгол эмэгтэйчүүдийн манлайлал маш өндөр байгаа нь ажиглагддаг. Түүнчлэн Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг нэн эртнээс хангаж ирсэн. Аль ч төрийн үед, аль ч засгийн үед эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй байсан. Энэ бүхэн нь зарим орны хувьд хүрэхийг хүсдэг томоохон дэвшил болох нь харагддаг. Энэ онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ хурлыг товлосон хугацаа ч учиртай.

Тус чуулганд оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй, хүйсийн тэгш бус байдал зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэх зорилгоор байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа, хүнсний тогтолцоо, эдийн засаг, боловсрол, спорт, урлаг, соёлын салбарын асуудалд анхаарсан зургаан сэдэвчилсэн хуралдаанд оролцож, чуулга уулзалтын дүнгээр гаргах төгсгөлийн баримт бичгийг хэлэлцэнэ.

Жендерийн тэгш байдлыг хангасан улс орнуудын статистикаар Монгол Улс нэлээд дээгүүр жагсдаг. Ялангуяа, 2024 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь байхаар хуульчилсан. Энэ бол улс төрийн бодит манлайлал. Үүний үр дүнд УИХ-ын 126 гишүүний 32 нь эмэгтэйчүүд байна.

- Сүүлийн жилүүдэд олон улсын хурал чуулганыг Монгол Улс идэвхтэй зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын уулзалт маш амжилттай болсон. Энэ чуулганыг тэдгээрийн үргэлжлэл гэж дүгнэж болох уу?

-Тийм ээ, Монгол Улсын гадаад харилцаа дотооддоо төдийгүй олон улсад тодорхой хэмжээнд үнэлэгдэх болжээ. Монголын энхийг сахиулагчдыг мэдэхгүй хүн дэлхийд ховор болж, монгол цэргийн чадвар, нэр хүнд, тэсвэр тэвчээр гайхагдаж байна. Монгол Улс 20 жилийн хугацаанд 20 мянга гаруй цэргийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, дэлхийн эмзэг цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 онд эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын анхдугаар хурлыг зохион байгуулсан. Цаашид үүнийг 4-5 жилийн давтамжтай зохион байгуулна.

Мөн өнгөрсөн жил болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар дайнтай, ковидтой, дэлхий даяараа олон улсын дэг журам, харилцаанд маш их өөрчлөлт орж байгаа шилжилтийн гэмээр үед олон оронд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэй сайд нар ямар хувь нэмэр оруулах боломжтойг хэлэлцсэн.

Өдгөө НҮБ-ын гишүүн 193 орны 40 орчим нь эмэгтэй Гадаад харилцааны сайдтай болжээ. Тэд бол маш хүчирхэг улстөрчид байдаг. Долоо, найман жилийн өмнө намайг дэд сайдын алба хашиж байх үед энэ тоо 20 гаруйтай л байв.

Түүнчлэн 2025 онд эмэгтэйчүүдийн бас нэг тодорхой сэдвийн хүрээнд олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд өөрийн орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

- Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг нээх үеэр Монгол Улс жендерийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхдагч улсуудын нэг гэж Та хэлсэн үгэндээ тэмдэглэж байсан. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг “Ногоон хөгжлийн төлөө” уриан дор зохион байгуулж буй нь монгол ахуй соёлын онцлогийг тусгасных гэж үзэж болох уу?

- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, “Тогтвортой байдлыг хангах-2030” зорилтын хүрээнд ч маш олон үүрэг, амлалтыг улс орон бүр авсан. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй маш сайн тэмцэж буй, идэвх санаачилгатай орнуудын тоонд багтдаг. Уур амьсгалын өөрчлөлт нь цаг зуурын өвчин зовлон, хүнсний хомсдол, эдийн засгийн хямрал зэрэг олон зүйлийг дагуулдаг.

Тиймээс энэ чуулганы зургаан салбар хуралдааныг нэлээд прагматик, хүртээмжтэй, олон асуудлыг хэлэлцэх байдлаар зохион байгуулна. Яагаад “Ногоон хөгжлийн төлөө” юм бэ гэхээр, бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Үүнд эмэгтэйчүүд хамгийн том хувь нэмэр оруулж ирсэн.

Монголын нүүдэлч ахуй гайхалтай шүү дээ. Монголчууд минимал амьдардаг, нүүдэлчид байгаль орчноо хамгаалдаг, хог тарьдаггүй, аж ахуйч байсан. Өнө эртнээс уламжилж ирсэн энэ арга ухаан нь “Ногоон хөгжлийн төлөө” гэдэгтэй нийцдэг. Энэ нь гадаадын зочдод шинэлэг, сонирхолтой, заавал үзэх ёстой нэг соёл нь байх болов уу.

Монголд ирээд буцсан хүн бүр дахин ирэхийг хүсдэг, Монгол Улсыг олон улсад зөвөөр таниулж буй сэдэв нь яах аргагүй энэ юм.

-Холын зочдоо хүндэтгэлтэй угтдаг монгол сайхан уламжлал бий. Монголд анх удаа болох гэж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн энэхүү чуулга уулзалтад хэчнээн орны төлөөлөгч хүрэлцэн ирэх вэ, хүндэт зочдоос онцлон дурдаж болох уу?

- Төр засгийн тэргүүн, парламентын дарга, гадаад харилцааны сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдууд, олон улсын эмэгтэйчүүдийн болон төрийн бус байгууллагын тэргүүн нар, мөн урлаг соёл, спорт, бизнесийн төлөөллөөс бүрдсэн гадаадын 100 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Тухайлбал, НҮБ-ын орлогч дарга, Словенийн ерөнхийлөгч, төв Азийн орнуудаас парламентын дэд даргын түвшинд хоёр ч орноос оролцож байна.

- Монгол эмэгтэйн ямар үнэтэй чанарыг та дээдлэн хүндэтгэдэг вэ?

- Монгол эмэгтэйчүүдэд олон давуу чанар байдгийг Гадаад харилцааны сайд болсныхоо дараа илүү гүнзгий ойлгож мэдэрлээ. Монгол эмэгтэйчүүд үнэхээр дайчин чанартай, авьяаслаг, бас мэдрэмжтэй. Монгол эмэгтэйчүүд дэлхийн бүх сошиал платформыг хэрэглэж байна. Цахим үндэстэн болж байна. Энэ бүхэн нь эмэгтэйчүүдийн хөгжилд маш чухал хүчин зүйл юм.

-Нэн ялангуяа, энэ хурлын өмнө дэлхийн олон орны эмэгтэйчүүдийн анхаарлын төвд Монгол Улсын 40 дэх гадаад харилцааны сайд байгаа болов уу. Та ямар чанарыг эрхэмлэж ажилладгаа хуваалцаж болох уу?

-Би аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, эерэг байхыг эрмэлздэг. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад аль болох үндэстнийхээ давуу талыг харуулах, түүнд нь манлайлж үлгэрлэх, тийм хүрээлэл, орчныг хүсдэг. Тийм учраас энэ удаагийн хурлыг гаднын зочдод маш сайхан дурсамж үлдээх гайхалтай сайхан уур амьсгал дунд өрнөх байх гэж найдаж байна. Энэ хуралд оролцох эмэгтэйчүүд бүгд азтай гэж хэлэхийг хүсэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Хандмаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.