Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 22-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
9:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэлнэ.
17:00 цагт Чингис хаан үндэсний музейд: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
Энэ сарын 15-27-ны өдрүүдэд: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.
9:00 цагт “Holiday Inn Ulaanbaatar”-ын 2 дугаар давхрын Хурлын танхимд: Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт эхэлнэ. Холбогдох утас: 99122141
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс: Мэдээллийн технологийн багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүдэд орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.
ЭМЯ-ны урилгаар “Орбис” олон улсын байгууллага Улаанбаатар хотод нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан сургалт дуусна.
12:00 цагт: ИЗНН-аас мэдээлэл хийнэ.
10:30 цагт Удирдлагын академид: Нийслэл болон 21 аймгийн боловсролын ажилтнуудад яам, харьяа байгууллагуудаас салбарын бодлого, зорилтыг танилцуулж, мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулна. Холбогдох утас: 89755575
9:00 цагт Чингис хаан Үндэсний музейн 7 давхарт: "Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99051914
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музейд: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд: Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.