Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх есдүгээр сарын хуваарийн мэдээллийг Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээлсэн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас хүслээ.
Дулааны улиралд хийх шугам хоолой, цахилгаан, инженерийн засвартай холбоотойгоор халуун ус, цахилгааныг өнгөрсөн 6 дугаар сараас хязгаарлаж эхэлсэн.
Даваа гарагт Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү хязгаарлалтуудыг сунгахгүйгээр ажлуудаа түргэвчлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Тодруулбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Замын хөдөлгөөн удирдлагын төв” НӨҮГ зэрэг байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санал солилцох үеэр төлөвлөгөөт засвар, шинэчлэлтийн ажлуудаа яаравчлахыг үүрэг болгосон байна.
Халуун усны хязгаарлалт бүрэн дууссан бөгөөд одоо ирэх сард зарим байршилд цахилгаан тасалж, засварын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө гарчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!