НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) болон “Рио Тинто” ХХК хамтран “ЮНЕСКО-гийн Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн нээлт 9 дүгээр сарын 16-ны өдөр боллоо.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү хамтарсан төсөл нь соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоос гадна энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцож үг хэлэв.
ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК нь Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт 2023 оны 12-р сарын 04-ний өдөр гарын үсэг зурсан.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!