Унгар Улсын Будапешт хотноо 9 дүгээр сарын 17-23-нд 95 дахь удаагийн ФИДЕ Конгресс буюу Олон улсын шатрын холбооны Их хурал зохион байгуулагдсан билээ.
Монголын шатрын холбоог төлөөлж ФИДЕ делегат, Их мастер А.Энхтуул оролцсон байна. Ази тивийн асуудлуудыг хэлэлцэх хуралд Монголын төлөөлөгч амжилттай оролцон 2025 оны 8 дугаа сарын 15-25-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “СУРАГЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” -ийг зохион байгуулах эрхийг МШХ амжилттай авч чадлаа.

Манай шатарчид олноороо оролцдог тус тэмцээнийг бид эх орондоо зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд өсвөрийн шатарчдын ар гэр онгоцны зардлаас эхлээд санхүүгийн хэмнэлтийг хийж, эх орондоо өргөн дэлгэр амжилт дүүрэн оролцох тухтай нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна.
Түүнчлэн, 2025 оны 5 дугаар сарын 1-10-нд мөн Улаанбаатар хотноо “АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” -ийг зохион байгуулахыг ФИДЕ-гээр эцэслэн баталгаажуулж чадлаа. Энэхүү тэмцээн нь мэргэжлийн шатарчдын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд “Дэлхийн Цом”-ын АШТ-нд оролцох эрх олгодгоороо онцлог давуу талтай юм. Тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулсанаар бид мэргэжлийн шатарчдадаа их боломжийг бүрдүүлж өгч байна.
Ирэх жил дотоодын томоохон тэмцээнүүдээ амжилттай зохиохын зэрэгцээ олон улсын тэмцээнүүдийг мөн хариуцлагатай, өндөр түвшинд зохиох шаардлага тавигдаж байна.
Азийн 3.3 бүсийн АШТ-ний үеэр буюу 2025 оны 5 дугаар сард тус бүсийг хариуцсан дарга, Индонези Улсын парламентын гишүүн, шатрын Их мастер ноён АДИОНТО УТУТ мөн Сурагчдын Ази тивийн АШТ-ий үеэр буюу 2025 оны 8 дугаар сард Азийн шатрын холбооны Ерөнхийлөгч эрхэм ноён ШЕЙХ СУЛТАН БИН ХАЛИФА АЛЬ НЭХЬЯН нарыг эх орондоо урьж, тэд ч Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирэх сонирхолтой буйгаа илэрхийллээ.
Биеийн тамир, спортын улсын хороо
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Эх сурвалж: Монголын шатрын холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!