
Маргааш буюу 9 дүгээр сарын 25-ны 14 цагт Монгол Улсын Консерваторын Урлаг Б зааланд Монголын анхны ятгач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, ХБДС /МУК/-ийн багш Даваагийн Сандагийн үе үеийн шавь нар хамтран эрхэм хүндэт багшдаа хүндэтгэл үзүүлнэ.
