Уул уурхай, олборлох салбараас 2023 оны 1 сарын байдлаар улсын төсөвт 306.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
Үүнээс: Зэс 185.3 тэрбум төгрөг, Нүүрс 101.1 тэрбум төгрөг, Цайр 7.5 тэрбум төгрөг, Алт 7.2 тэрбум төгрөг, Төмөр 1.0 тэрбум төгрөг, Хайлуур жонш 0.7 тэрбум төгрөг, Бусад ашигт малтмал 3.4 тэрбум төгрөг.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 7.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өссөн байна.
Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Үүнд: Нүүрс 85.3 (6.4 дахин) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Үүнд: Зэс 53.4 (22.4%) тэрбум төгрөг, Алт 8.8 (54.9%) тэрбум төгрөг, Цайр 6.6 (46.6%) тэрбум төгрөг, Хайлуур жонш 6.5 (90.5%) тэрбум төгрөг, Төмөр 2.1 (66.5%) тэрбум төгрөг, Бусад 0.7 (18.0%) тэрбум төгрөг.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам