БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх "Үндэсний Урлагийн Их Театр"-ын төслийн ажлыг эхлүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа.
Энэхүү төслийн хүрээнд Үндэсний Урлагийн Их Театрын шинэ барилгыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороонд барихаар шийдвэрлэж, бүтээн байгуулалт хийх газрыг албан ёсоор сонголоо.
Мөн үүнтэй зэрэгцэн Хүүхэд, залуучуудын Спортын цогцолборын төслийг Сингапур улсын жишгээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!