Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Боловсрол Шинжлэх ухаан
Огноо
Унших
11 минут 8 секунд

Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ

НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс энэ онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Тус үзүүлэлтээр 2022 онд 74 дүгээр байрт жагссан бол 2024 онд 28 байраар урагшиллаа. Гэвч төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байна вэ, иргэдийн хэрэгцээг хангаж чадаж байна уу, үр дүнтэй байна уу гэдгийг эргэн харах шаардлага бий. Учир нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн хуулийн шинэчлэл хангалтгүй юм.

Төрийн байгууллагын бүтэц, институц, хүний нөөц зэрэг өргөн хүрээнд авч үзэн, реформ хийх асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Ингэснээр “Төрийн байгууллагын бүтцийн дахин шинэчлэл”-ийг хийх юм.

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг цахимжуулах, дижитал хөгжлийг түүчээлэх бодлогыг хэрэгжүүлж буй. Тухайлбал, иргэд e-mongolia платформоор дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авах боложийг бүрдүүлсэн. Мөн цахим шилжилтийг орон нутагт хэрэгжүүлж “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг гаргасан.

Одоогийн байдлаар Дархан-Уул, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжээд байна. Цаашид бусад аймагт нэвтрүүлэхээр ажиллаж буй. Түүнчлэн эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарын цахим шилжилтийг хурдасгах зорилгоор үе шаттай уулзалт зохион байгуулж байна.

ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Цахим шилжилт хэмээх нэрийн дор хоорондоо уялдаагүй системийн хөгжүүлэлт хийгдэж байна. Тиймээс төрийн үйл ажиллагааг цахимжуулахад нэгдсэн загвар, дизайн гаргах шаардлага бий. Төрийн үйлчилгээ, цахимжилтад дахин инженерчлэл хийх, хөгжүүлэх тухай яригдаж байна. Мөн платформ хөгжүүлэлтийг цаашид аваад явах төрийн албан хаагчийн чадвар, удирдлагын менежментээс хамаараад тухайн платформыг ашиглахгүй байх, дата бүрддэггүй зэрэг асуудлууд гардаг. Тиймээс төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн ярилаа.

ЦХИХХЯ шинэ бүтцээ баталж, Дахин инженерчлэлийн нэгжтэй болсон. Тиймээс Засгийн газрын 36 агентлагт процессын дахин инженерчлэлийг хийхийн тулд шилжилтийн хугацааг тооцох, мөн энэхүү шинэчлэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг хийх үү эсвэл асуудал ихтэй яам, агентлагаас эхлэх үү гэдгээ тодорхойлох шаардлагатай. Улмаар хувийн хэвшлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах асуудал ч хөндөгдөнө.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Агентлаг байгуулагдаад нэг жилийн хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”, хувийн хэвшлийн байгууллагтай хамтран жижиг дунд үйлдвэрийн газарт процессын дахин инженерчлэл хийсэн. 35 хүний нөөцтэй жижиг агентлагт үүнийг хэрэгжүүлэхэд 2 сар 15 хоног зарцуулсан. Энэ хүрээнд ЖДҮГ-аас 7-8 байгууллага руу явж бүрдүүлдэг байсан материалыг цахимаар шийдэх боломжийг олгосон. Энэ мэтчилэн шинэчлэл хийх 36 агентлаг бий. Мөн 21 аймгийн мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байна. Үүнээс 18 аймаг нь мэдээллээ ирүүлж, 6391 үйлчилгээ үзүүлж буй статистик гарсан. 36 агентлагаас 755 үйлчилгээний жагсаалт ирсэн. Үүнээс цахимжих боломжтой, боломжгүй үйлчилгээнүүд ч бий. Энэ бүгдийг нарийвчлан судалж, ангилах шаардлага үүссэн” гэж онцлов.

Үүний зэрэгцээ, тус яам нь Дэлхийн банктай хамтран “Ухаалаг засаг-2” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн 100 үйлчилгээнд цахим үйлчилгээний нэгдсэн стандарт нэвтрүүлэхээр зорьж буй. Тухайлбал, e-mongolia системд төрийн бүх үйлчилгээг цахимжуулж, шийдэх бус, яам, агентлаг, төрийн статустай байгууллага бүр тодорхой шаардлага хангасан үйлчилгээг нэгдсэн стандартын дагуу нэвтрүүлэх тухай хөндлөө. Учир нь хоорондоо ямар ч уялдаагүй, төрийн байгууллага бүр өөрийн үйлчилгээгээ иргэдэд санал болгодог ийм замбараагүй байдал үүсжээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр “Манай байгууллага 2023 онд байгуулагдсан. Энэ хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” болон зарим яам агентлагтай хамтран дахин инженерчлэл хийсэн. Гэвч 1992 онд батлагдсан анхны Үндсэн хуульд үндэслээд бүтэц, төрийн байгууллагын чиг үүрэг, хүний нөөцийн бодлого анхны зарчим өнөөдөр ч огт өөрчлөгдөөгүй. Тиймээс иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байх, өргөдөл гомдлыг нь цаг алдалгүй шийдвэрлэх, шийдвэр гаргалт, хүний нөөцийн бодлого хаана алдагдаж байна, чиг үүргийн чадамжийг үнэлэх, дүгнэх, хамтарч ажиллах, төрийн бүтээмжийг үр ашигтай, хүртээмжтэй байлгах чиглэлд уялдаатай шийдвэр, бодлогыг хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Үүн дээр НҮБ, Дэлхийн банк, Олон улсын зөвлөхтэй хамтран ажиллаж байна. Удахгүй аль чиглэлээр явах нь үр дүнтэй эсэх нь тодорхой болно” гэлээ.

Төрийн чадамжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, төрийн үндсэн үүргийг алдахдуулахгүйгээр шинэчлэх нь чухал. Энэ хүрээнд төрийн байгууллагыг цомхон болгох асуудал ч хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн байгууллагын бүтцийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн албан хаагчдыг ярих бус төрийн байгууллагын тогтолцоо ямар түвшинд байх, төрөөс ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн системээ хэрхэн шинэчлэх тухай хөндөх шаардлага бий. Одоогийн байдлаар Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч 10 гаруй чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тиймээс хүний нөөцийн мэдээлэлд аудит хийж, нийт төрийн албан хаагчдыг бүртгэх цахим системийг бий болгоод байна” гэж онцлов.

Засгийн газрын Хүний нөөцийн газрын хэлтсийн дарга Ж.Гантулга “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бүтцийн өөрчлөлтийг ярихаас өмнө төрд ямар ур чадвар нөөц байна вэ гэдгийг эхэлж тодорхойлох хэрэгтэй. Төрийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж бага байхад нөгөө талдаа төрийн үйлчилгээ сайн гээд дүгнээд байж болохгүй. Төрийн албан хаагч, хүний нөөцийн бодлогыг тодорхойлохдоо гүйцэтгэлийн үр дүнг тодорхойлдог байх, их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлогыг дүгнэх шаардлагатай. Гэтэл төрийн байгууллагын хүний нөөцийн мэдээлэл шинэчлэгддэггүй, архивын шинжтэй байдаг. Ялангуяа боловсролын чиглэлийн мэдээлэл огт байдаггүй. Мэдээллээ өөрсдөө шалгадаг, мэдээлэл нь шинэчилэгдээгүй бол хүний нөөцтэйгөө ярьж, өөрчлөлт оруулдаг байх процесс огт алга. Тиймээс их өгөгдлийн мэдээллийг шинэчлэх зорилгоор өнгөрөгч зургадугаар сард систем нэвтрүүлсэн. Түүнчлэн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг хийхийн тулд ЗГХЭГ, Койкатай хамтран 2023-2025 онд төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх, удирдах ажилтны чадварыг сайжруулах, гүйцэтгэлийн үнэлгээний шинэ системийг нэмэгдүүлэхээр зорьсон” хэмээн ярилаа.

Ордны баруун жигүүрээс зүүн жигүүр рүү бичиг баримт очих гэж 8 дамжлага дамжиж, сар орчмын хугацаа зарцуулж байна. “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй энэ үед цахим шилжилт хийхэд хөтлөх 109 хуулиа “амилуулах” тухай ч ярилаа. Цаасаар харилцдаг хуучин соёлыг халж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлэх, төрийн бүх салбарт бүтээмж нэмэгдүүлэх, Төрийн албанд реформ хийх тухай хөндөв.

Профессор, МУИС-ийн Бизнес сургуулийн захирал Н.Батнасан “Бүтцийн шинэчлэл хийхээс өмнө энэхүү шинэчлэлийн систем нь Олон улсад хөрвөх чадвартай эсэхийг тодорхойлох нь чухал. Жишээлбэл, ГЕГ-ын системийг гурван удаа шинэчилсэн боловч ашиглаж чадахгүй байна. Шинэчлэлийн системээ гадаадын мэргэжилтнүүдээр хийлгэж, өнөөх нь нутагшдаггүй. Тиймээс өөрсдөө эх кодоо бүтээх, хийх шаардлага байна. Мөн төр цомхон бүтэцтэй бизнесийн зарчмаар ажилладаг корпорац шиг болох. Түүнчлэн төрд санах ой, уураг тархи алга. Төрийн байгууллага Их дээд сургуулийг түшиглэсэн “Тинк Танк” байгуулах, Их сургуулийн эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс төрд байгаа их өгөгдөлд анализ хийсэн. Тус судалгаагаар төрийн албанд голч дүн багатай хүмүүс үлдэж, өндөр голч дүнтэй мэргэжилтнүүд ажлаас гардаг нь харагдсан” хэмээн ярив.

Түүнчлэн төрийн байгууллагууд лицензтэй програм болох “0ffice 365” ашиглах, улмаар мэдээллээ хамгаалах тухай хөндөгдлөө. Яам, агентлаг бүрт мэдээллийн технологийн зардал тусгагддаг ч лицензгүй програм ашиглаж, төрийн мэдээллийг эрсдэлд оруулах нөхцөл үүсэж байна.

Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис “Олон тооны систем, хоорондоо уялдаагүй чиг үүрэг, давхцалыг шийдвэрлэхийн тулд төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Цахим хөгжлийн багц хууль ч гарсан. Энэ хүрээнд 109 хууль, түүнийг дагалдах дүрэм, журам бий. Хамгийн гол нь Социализмын үеийн үндсэн дүрэм журам, төрийн тогтолцоо амь бөхтэй оршиж байна. Иргэдийн хандлагыг ч өөрчлөх асуудал бий” хэмээн онцлов.

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Алсын хараа 2050”, Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөллүүд оролцлоо.

Эх сурвалж: ЦХИХХЯ

Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ