ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “Стратегийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хуралд АНУ-ын Небраска Линкольн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Корей их сургууль, БНХАУ-ын Бээжингийн хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд найрамдах Исламын Пакистан улсын Лаяах их сургуулийн эрдэмтэн судлаачид цахимаар оролцсон юм.
Мөн ОБЕГ, Онцгой байдлын сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, ажилтан, албан хаагчид, Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын чиг хандлага, шинэ санаа, инновац нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр олон улсын судлаачдын дэвшүүлсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ.
Хурлаас цаашид хамтран шинжлэх ухааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хурлын үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулж эмхтгэл хэвлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!