Сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга болон дотуур байрны их засвар дууслаа.
Үүнд: Сургуулийн - 7139.0 ам.метр талбай,
Дотуур байрны /эрэгтэй/ - 1616.0 ам.метр,
Дотуур байрны /эмэгтэй/ - 1726.0 ам.метр талбайд дотор засал, инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар болон фасад засварын ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гурван тахилгат оргил" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!