“Токио-2024” Их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
Япон улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга болох "Токио-20245" 12 дугаар сарын 7-8-нд явагдах бөгөөд тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин зодоглоно. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа,57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм.
Ташрамд дуулгахад, Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, олимпын наадмаас 1 мөнгөн медаль, ДАШТ-ээс 1 алт, 1 хүрэл медаль, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль, Их дуулгаас 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, Гран при тэмцээнээс 2 хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!