ШАНХАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 29 /TASS/. Alibaba-гийн охин компани болох хагас дамжуулагч үйлдвэрлэгч T-Head компани хиймэл оюунд ашиглах хүчин чадал сайтай чип бүтээсэн тухайгаа цахим хуудсандаа мэдээлжээ.
Ингэснээр Alibaba компани хэлний томоохон загварууд, үүлэн үйлчилгээ, хиймэл оюуны чипүүд зэрэг хиймэл оюуныг хөгжүүлэхэд шаардлагатай бүх боломжийг эзэмшлээ. Энэхүү “Zhenwu 810E” гэдэг чип нь 96 ГБ-ын HBM2e санах ойтой бөгөөд секундэд 700 ГБ-ын өгөгдөл дамжуулдаг байна.
T-Head компанийг 2018 онд байгуулсан бөгөөд тооцоолол хийх, мэдээлэл хадгалах зориулалттай чипүүдийг үйлдвэрлэдэг ажээ.
Alibaba компанийн удирдлага ирэх гурван жилийн хугацаанд үүлэн платформ, хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэхэд 380 тэрбум юанийн (52 тэрбум орчим ам.доллар) хөрөнгө оруулна гэдгээ өнгөрсөн оны хоёрдугаар сард мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!