
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 4 дэх өдрийн /2026.05.13/ барилдааны тоймыг толилуулж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Ошоүми/М-15/-тэй учраа тааран барилдаж түүнийг шитатэнаге мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ өнөөдөр Токихаяатэ/М-12/-той учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ энэ өдөр Нишикифүжи /М-9/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 2 даваа, 2 унаатай болов.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/ энэ өдөр Хакүнофүжи/М-10/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай байшёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/ энэ өдөр Шодай/М-5/-тай таарч барилдан түүнийг катасүкаши мэхээр давснаар 2 даваа, 2 унаатай болоод байна.
Комүсүби Вакатакакаге энэ өдөр Дайэйшёо/М-4/-той оноолт таарч хүч үзэн түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явна.
Комүсүби Такаясү энэ өдөр Охо/М-3/-той таарч барилдах байсан ч бэртлийн улмаас башёг өнжихөөр болжээ.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Таканошёо/М-1/-той учраа тараан хүч сорьж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаа, 1 даваатай болов.
Сэкиваке Котошохо энэ өдөр Фүжинокава/М-1/-тай таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр ойчиж 3 унаа, даваатай башёг үргэлжлүүлж байна. Фүжинокава 3 даваа, 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Ёшинофүжи/М-1/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 унаа, 2 даваатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Ичияамамото/М-2/-той учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 даваатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!