Сансарт анх ниссэн Юрий Гагарин 1968 оны гуравдугаар 27-нд 34-хөн насандаа эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн билээ.
Тэр үед түүний гэргий Валентина 33 ч хүрээгүй байжээ. Бүр сансарт нисэхийнхээ өмнө нөхрийнх нь бичсэн захидлыг түүнд өгсөн байдаг.
“Хэрвээ ямар нэг юм болвол, уй гашуу болохгүй байхыг та нараас, юуны өмнө чамаас хүсч байна. Амьдрал гэдэг амьдрал л байдаг хойно, маргааш хэн нэгэн хүн машинд мөргүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Бидний охидыг хамгаалж, миний хайрладаг шигээр тэднийг маань хайрлаж яваарай” гэж Гагарин бичжээ.
Валентина түүнийг таалал болсноос хойш дахин хүнтэй суугаагүй бөгөөд сэтгүүлч нарын нүдэнд өртөхөөс байнга зайлсхийдэг байсан байна. Тийнхүү тэр насан туршдаа нөхрийнхөө дурсгалыг ариунаар хүнлэтгэн сахиж байжээ. Тэр 2020 оны гуравдугаар сард 85 настайдаа өөд болсон юм.
Тэдний том охин Елена Москвагийн улсын их сургууль төгсөж, сүүлд нь “Москвагийн Кремль” улсын түүх-соёлын музейн захирлаар томилогдож, өнөөдөр ч тэндээ ажиллаж байгаа юм.
Түүний охин Екатерина мөн л Москвагийн улсын их сургуулийг дүүргэж, 2011 онд дипломатч Павел Внуковтай гэрлэсэн байна.
Гагарины бага охин Галина эдийн засагч болсон бөгөөд хүү төрүүлж, түүнд өвөөгийнхтэй нь адил нэр өгчээ.
Юрийгийн тухай мэдээ сэлт бараг байдаггүй нь тэрээр хувийн амьдралаа бусдад дэлгээд байдаггүй нэгэн. Харин тэр нэг хүүтэй байсан гэсэн мэдээ байдаг.
Я.Сүхбаатар