Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо,"Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул Казакстаны Алмата хотноо хэдхэн хормын өмнө өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртлээ.
Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "Джлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан байна.
Тэмцээний эмэгтэй ангиллыг чансаагаараа тэргүүлсэн гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 9 өрөг тоглож 6.5 хожилтой гуравдугаар байранд бичигдэж тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь шатарчнаар ийнхүү тодорлоо.