Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
21 минут 40 секунд

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын пүрэв гарагийн үдээс хойших /2013.06.15/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв.

Анхны хэлэлцүүлгийг хийсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд зориулж дөнгөж 9.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 2022 онд гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авах агуулга бүхий хууль баталсан ч бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй, өссөөр байна. Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүн ямар байна вэ гэж асуусан. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын өр, авлагын талаар тодруулж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасанд нь биш, хүүхэд бүрд өгөх ёстой. Үүнд ямар зохицуулалт хийж байгааг лавласан.

Сангийн сайд Б.Жавхлан, ЖДҮ-ийг дэмжих зээлийн санд 2019 оноос хойш зузаатгал хийгдээгүй. Төсвөөс сангийн хөрөнгийг хангалттай бүрдүүлсэн гэж үзсэн учраас эргэн төлөлтөөрөө дараагийн зээлээ олгож байхаар шийдвэрлэсэн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож, өрхийн орлогыг бодитоор дэмжих зорилгоор энэ удаагийн төсвийн тодотголыг хийж байна. Төсвийн тодотголыг дагаж мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, инфляцын өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг Төсвийн байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг өгөх чиглэлтэй байна. Засгийн газар гадаад өр зээлийг нуруун дээрээ үүрч, төлөөд явж байна. Өнгөрсөн жилийн өдийд гадаад өрийн дарамтаас болж Монгол Улс дампуурлыг ирмэгт хүрсэн. Харин өнөөдөр энэ эрсдэлээс гарч чадсан. Өнгөрсөн хоёр жил 5.9 тэрбум ам.долларын өрийг төлсөн байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадлаа. Мөн валютын өсөлтөөс хамаарсан инфляцын өсөлтийг барьж чадаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгнө. Гэхдээ хүүхдийн мөнгөө авах шаардлагагүй гэж үзсэн эцэг, эхийн сонголт нээлттэй. Хүүхдийн мөнгөнд 1.5 их наяд төгрөг зарцуулна. Хүүхдийн мөнгөний зарцуулалтаас зөвхөн ганцхан хувь нь татгалзвал 15 тэрбум төгрөг хэмнэгдэж, нэг сургууль барих хөрөнгө босно гэдгийг онцольё гэж хариуллаа.

Түүний дараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Түүний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулсан.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав.

Тэрбээр, өнөөдрийг хүртэл эрх баригчид инфляц өсч, иргэдийн цалин, орлого, тэтгэвэр үнэгүйдэж байгаагийн үндсэн шалтгааныг “оношилж” чадаагүй байгаа нь өргөн барьсан төсвийн тодотголоос тодорхой харагдаж байна. Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт 2016 оны 2 дугаар улиралд 11 их наяд байсан бол өнөөдөр 30 их наяд болж, гурав дахин өсжээ. Гэтэл сүүлийн арав гаруй жилд манай дотоодын нийт бүтээгдэхүүн монгол төгрөгөөр өссөн дүнтэй харагдавч ам.доллароор 13-15 тэрбум төгрөгт эргэлдэж царцсан хэвээр л байна. Их наядын хөтөлбөрүүдийн үр дүн хангалтгүй байсныг олон зуун аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилгүй, орлогогүй ядуусын эгнээ өргөжсөнөөс харж болно. Ид ажиллах насны залуучууд гадаад руу тэмүүлж, Монгол Улсын 3 иргэн тутмын 2 нь ажилгүй, орлогогүй байна гэдэг нь дэндүү харамсам үзүүлэлт. Төсвийн орлого их наяд давж өссөн нь тодотгол хийх нэгэн шалтгаан болохыг Засгийн газар тодотгожээ. Харамсалтай нь, энэ бол бодит өсөлт биш үнийн өсөлтийг дагаж “инфляцын татвар” нэмэгдсэн л үзэгдэл. Өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирдэг хүнс валютын ханшаас шалтгаалж үнэ нэмэгдэхэд НӨАТ болон бусад татварын хэмжээ өсч, “татварын хөөс” үүссэн гэдгийг тэд хэлэхгүй байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг огтхон ч эсэргүүцээгүй. Харин Засгийн газрын бодлого ихээхэн эрсдэл дагуулж буйг анхаарууллаа хэмээв.

АН-ын бүлгийн саналын дараа дээрх хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 41 дүгээр зүйлийн зарим хэсгийг хасах, өөрчлөх, бэхэн тэмдэглэгээ хийхтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг хасах, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийн талаарх 10 дахь зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон төслийн 1 дүгээр зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж томьёолох шаардлагатай гэж үзсэн бөгөөд тус асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр зохицуулаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан дэгийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, жагсаалтыг эрэмбэлэхэд нам, эвсэлд тавигдах шаардлага нээлттэй байх ёстой хэмээв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, хүйсийн ялгаваралгүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэ удаагийн УИХ шинэчлэл хийгээсэй гэж хүсч байгаа тухай, УИХ-ын гишүүн Т.Доржханд эмэгтэйчүүд парламентад олон байх нь төсвийн сахилга бат сайжрах, ардчиллын хөгжилд чухал ахиц дэвшил гарах тухай, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагын зөвлөмж болон иргэд, олон нийтийн илэрхийлсэн санал бодлыг танилцуулж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхий нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулж байна. Энэ бол ирж яваа цагийн өнгө юм. Технологийн хувьсгал зөөлөн ур чадварыг шаардаж байна. Тиймээс 40-160 сая эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллана гэсэн судалгаа байна. Ардчилал, хүний эрхийн тухай ойлголт бол ерөөс жендэрийн тэгш байдлыг хангах тухай юм. УИХ дахь намын бүлгүүдийн ойлголцол, зөвшилцлийн үндсэн дээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг эрхэмлэж байна. Мөн дэвшилтэд үзэл санааг дэмжиж байгаа бүх гишүүддээ талархаж байна гэв.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллоор санал хураалт явуулж, уг хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Түүний дараа “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тогтоолын төслийн талаар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их хурлын 2022 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг тус тогтоолын 2 дугаар хавсралтаар 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталсан. Короновируст цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас тус тогтоолд тусгагдсан төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилт удааширч, санхүүжилт саатах зэрэг хүндрэл үүссэн тул шинэчлэн боловсруулж, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг үндэслэн хөтөлбөрт өөрчлөлт оруулах төслийг жилийн өмнө өргөн барьжээ. Гэвч хэлэлцэгдээгүй өдий хүрсэн учраас тогтоолын төслийг өргөн барих үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас уг тогтоолын төслийг шинэчлэх болсон зорилго ач холбогдолгүй болохыг анхаарч үзэхийг хүсэв.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж өгөхийг хүсэв. Нэгдсэн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны санал дэмжигдэж, тогтоолын төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцов.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, нэгдсэн хуралдаанд дараах байдлаар танилцуулж байна.

1.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг нэгдүгээр хавсралтаар, хавсралтад дурдсан хугацаанд багтаан холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгах;

2.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, уг арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар батлах;

3.Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт даалгах.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно гэв.

Тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг олонх дэмжсэн учраас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.

Хянан шалгах түр хорооны явцын тайланг сонсож, түр хороог татан буусанд тооцов

Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх Хянан шалгах түр хорооны ажлын тайланг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулснаар Түр хороог татан буусанд тооцов.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан юм.

Түүний дараа эдгээр хуулиудын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн батлах горимын санал дэмжигдсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн

гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй бөгөөд мөн зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Тэрбээр, төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 20 их наяд 781.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.5 хувь, нийт зарлагыг 22 их наяд 371.4 тэрбум төгрөг дотоодын нийт бүтээгдэхүүний 37.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд 589.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон талаар танилцуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн төслийн 4 дэх хэлэлцүүлгийг хийж өгөхийг хүсэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөвдэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийснээр өндөрлөлөө.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцыг тогтворжуулах, бууруулах чиглэлээр төсөв мөнгөний бодлогын тохиргоог тухай бүр авч хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг харгалзан татварын уян хатан бодлого боловсруулах, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн сүлжээг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Төрийн албаны тухай хуулийн 4.7 дахь хэсэгт нийцүүлэн 2025 оны 1 сарын 1-ны өдрөөс өмнө өөрчлөх саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх асуудлуудыг тус тус Засгийн газарт даалгахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна гэв.

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ТБХ:Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
ТБХ:Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

“Улаанбаатар Амазонс“ эх орондоо эмэгтэйчүүдийн гранпригийн аваргаар тодорлоо

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

ДАШТ-2026: Нидерланд, Япон, Шведийн багууд хасагдах шатанд шалгарлаа

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ

Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ