"Улаанбаатар марафон-2026” тэмцээний 42 км-ийн эмэгтэйчүүдийн ангилалд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэслэгч Б.Мөнхзаяа түрүүллээ. Харин 42 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Кени улсын тамирчин Kiura Denis Mugendi тэргүүлсэн юм.
Монгол Улсын марафон болон холын зайн гүйлтийн олон улсын хэмжээний мастер, үндэсний рекорд эзэмшигч, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин дэслэгч Б.Мөнхзаяа энэхүү амжилтаараа 7 дахь аваргын медалийг зүүсэн юм.
Эх сурвалж: Монголын мэдээ /MNB/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!