Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа 2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар Их дуулга-2023” цуврал тэмцээн өнөөдөр "Степпе арена"-д эхэлж монголын шигшээ баг 1 алт, 1 хүрэл медаль хүртлээ.
Энэ өдрийн тэмцээнийн эрэгтэйчүүд 66 кг жинд Хилчин спорт хороо, Жем интернэшнл, Улаанбаатар менежмент компаний тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү алтан медалийн эзнээр тодорлоо.
Мөн энэ жинд өнгөрсөн оны Монгол Улсын аварга Алдар спорт хороо, Хангай канстракшны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.
Энэхүү "Ulaanbaatar Grand Slam 2023" тэмцээний эхний өдөр -60, -66, -48, -52, 57 кг-ын жинд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багаас жин тус бүрд 4 тамирчин хүч, ур чадвараа сорьсноос эмэгтэй тамирчид эх орныхоо дэвжээн дээр медаль авч чадсангүй тэмцээнээ дуусгав.