БНХАУ-ын Хандан хотод Ази Номхон Далайн орнуудын FIBA 3X3 U21 насны "Nations League" тэмцээн зохион байгуулагдаж байна.
Д.Лхагваа дасгалжуулагчаар удирдуулсан Монгол Улсын эрэгтэй шигшээ баг тэмцээний хэсгийн эхний тоглолтоо сагсанбөмбөгийн "эх орон" АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж 15-14 харьцаатай хожлоо.
U21 насны эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн, Ч.Тэмүүлэн, Г.Билгүүн нар багтсан билээ. АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглолтод Ч.Тэмүүлэн 8 оноо, Г.Билгүүн 6 оноо, А.Билгүүн 1 оноо тус бүр авчээ.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ | Zindaa.mn