Шайбтай хоккейн спортоор 12-13 насны "Бамбарууш" багийн хүүхдүүд хошой аварга болж, 10-11 Насны "Дэгдээхэй" багийнхан анхны аваргаа авлаа.
ОХУ-ын Улан-Үүд хотноо U10, U13 насны хүүхдийн шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Мэргэн Хоккейн Академийн "Бамбарууш" Дэгдээхэй багууд, ОХУ Улан-Үүд, Эрхүү, Ангарск, Байкалск, Краснояарскйн Металург, Рудник гээд маш хүчирхэг багууд өрсөлдсөн юм.
Монгол хүүхдүүд маань түүхэндээ анх удаа Хоккейн эх орон ОХУ-аас хошой аварга алтан медалийг нь авч ирсэн баярт үйл явдал боллоо.
Ийнхүү явахад ивээн тэтгэж, дэмжсэн Союз Восток, ХасБанк, Mobicom, Mongol Basalt Oros 3 School тус хоккейн клубын эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нарын өмнөөс түүхэн амжилтад хамтдаа байсанд МХХ-ноос талархал илэрхийлж байна.
Эх сурвалж: Б.Батчимэг | Zindaa.mn