Монголын гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Энхтүвшин энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт хөдөлгөөний төрөлд үзүүлсэн амжилтаар ОУГХ-ноос энэ жилийн ДАШТ-д оролцох эрхийг албан ёсоор өгөв.
Ийнхүү 2023 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Бельгийн Антверп хотод болох спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Д.Энхтүвшин, Э.Өсөхбаяр гэсэн хоёр тамирчин оролцох эрхтэй боллоо.
52 дахь удаагийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох хоёр тамирчиндаа МГХ-ноос баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэж байна.