Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 11-ний буюу Нагоя башёгийн 3 дахь өдрийн /2023.07.10/ барилдаанд 73 дахь Их Аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тобизарюү /М-1/-тэй таарч барилдан, түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 2 унаатай болоод байна.
Харин Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Нишикиги /М-1/-тэй учраа таарч барилдан, түүнд хатакикоми мэхээр унаснаар башёг 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Нагоя башёгийн 3 дахь өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-11/, Такаяасү /М-7/-тэй таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 унаа, 1 даваатай болоод байна.
Харин энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Охо /М-6/-той таарч барилдан, түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 1 унаа, 2 даваатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Котошохо /М-13/-тэй хүч үзэж түүнийг окүридаши мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Макүүчид анх удаа дэвшин барилдаж буй Гонояама /М-13/-тай учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаатай болоод байна.
Нагоя башёд Озэки цолны төлөө хүчээ сорьж байгаа 3 Сэкиваке цолтноос энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн, Вакамотохару /Шодай-д/ нар учраа бөхдөө унасан юм.
Ташрамд дуулгахад, Домогт Их аварга Хакүхогийн дэвжээний шавь 20 настай Хакүохо дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаад 2 даваад байсан тэр энэ өдөр Такарафүжи /М-15/-д цүкиотоши мэхээр унаснаар 1 унаатай болов.