Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 22-ны буюу Нагоя башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн, Асанояама / М-4/-тай таарч барилдан, түүнд сүкүинагe мэхээр ойчиж 6 унаа, 6 даваатай /6-6-2/-тай болоод байна.
Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкивакe Вакамотхару-тай таарч барилдан, түүнийг котэнагe мэхээр давснаар 11 даваа 3 унаатай боллоо.
Нагоя башёг тэргүүлж яваа Хокүтофүжи /М-1/, Макүүчид анх удаа хүч үзэж байгаа 19 настай Хакүохо /М-17/-той таарч барилдан түүнд учигаке мэхээр ойчиж тэд адил 11 даваа, 3 унаатай болоод байна.
Тус барилдааны дараа Нагоя башёгийн түрүү бөхөөр хэн тодрох нь маш сонирхолтой боллоо. Энэ өдөр Нишигики унаж, Хокүтофүжи, Хакүохо, Хошёорюү нар 3 унаатай башёг тэргүүлэн, 15 дахь өдрийн тулаанд тэднээс хэн нь түрүү бөх болж, Эзэн хааны цом хүртэх нь сумо сонирхогчдыг догдлуулж байна.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, /М-10/-той учраа тааран хүч үзэж, түүнийг хикиотоши мэхээр хаяж 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Мөн энэ өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-6/, Мэйсeй /М-3/-той таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болоод байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Тобизарюү /М-1/-тай хүч үзэж түүнд окүридаши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай боллоо.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Такаясү/М-7/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.