Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор 2023 оны дөрөвдүгээр сараас нийлүүлж эхэлсэн билээ.
Монгол хонины махыг эмиратын хэрэглэгчдэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүр нээгдлээ.
Эх сурвалж: gogo Д.Төгөлдөр