Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2016 оноос Унгар улсын Пушкаш хөлбөмбөгийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр өсөх ирээдүйтэй шилдэг тоглогчдыг илгээсээр ирсэн билээ.
2023 оныг хүртэл нийт 14 тамирчин алдарт Френц Пушкашийн нэрэмжит тус академид суралцсан бөгөөд тэдгээр тамирчдаас Ганболдын Ганбаяр Монгол тамирчдаас анх удаа Европын мэргэжлийн багтай гэрээ байгуулж, цаашлаад Словак улсын лигт тоглож байна.
Тус хамтын ажиллагааны түүчээ болгож Дэрэн клубийн тоглогч Э.Молор, Б.Хүслэн нар тун удахгүй Унгар улсыг зорих гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо хоёр тамирчинтай болон тэдний асран хамгаалагч нартай МХБХ-ны ЕНБДарга Т.Дагвадорж болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар хүлээн авч уулзаж гэрээ байгуулж амжилт хүслээ.
Уг хоёр тамирчны хувьд саяхан Улаанбаатар хотноо явагдсан Зүүн Азийн Залуучуудын наадамд шигшээ багийнхаа хамтаар хүрэл медалийг хүртэж байсан билээ.
Ийнхүү тэд Пушкаш академид суралцах Монголын 15 болон 16 дах тамирчид болж байгаа бөгөөд Б.Хүслэн тус академид суралцах гэж буй Монголын анхны хаалгач болон зорьж байгаа нь онцлогтой болж байна.
Монголын нийт хөлбөмбөг сонирхогчдын нэрийн өмнөөс хоёр тамирчиндаа эрүүл энх, спорт сурлагын өндөр амжилтыг хүсье.
2016 оноос хойш Пушкаш академид суралцсан тамирчид: Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, П.Ууганбаяр, А.Дөлгөөн, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо, Э.Саруулбуян, Г.Буяннэмэх, Х.Чингүүн, Г.Дөлгөөн, Г.Оюунбадрах, Н.Ананд