БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, 2023 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ.
Азийн наадамд анх удаагаа оролцох Хөлбөмбөгийн төрлийн Эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлаж байна.
Эмэгтэйчүүдийн шигшээ баг БНХАУ, Узбекистан улсын шигшээ багуудтай "А" хэсэгт өрсөлдөнө.
Тоглолтын хуваарь:
9 дүгээр сарын 22-нд
БНХАУ - Монгол 19:30 цагаас
9 дүгээр сарын 25-нд
Монгол - Узбекистан 19:30 минутаас
МХБХ-ноос болон дэмжигчдээс Азийн наадамд оролцох шигшээ багт дуудагдсан охидууддаа тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсэж байна.