Ханжоу хот /burged61.mn/. Азийн 19 дүгээр наадамд АНЭУ-ын шигшээ багт орж жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж байгаа Монгол тамирчин Б.Хорлоодой "Ханжоу-2022" Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ.
Гэрэл зургийг Ч. Ганбат
Энэ жинд Монголын тамирчин Л.Сосорбарам хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг жинд Ё.Басхүү аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Риома Танака-тай хүч үзэж базари үнэлгээгээр ялагдаж Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг жинд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жин-тэй барилдсан Э.Ариунболд өрсөлдөгчдөө вазари үнэлгээ алдаж ялагдлаа.
Монголын баг тамирчид өнөөдрийн 19 цагийн байдлаар буудлага спортынхноос эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд багаараа 1 хүрэл, жүдо бөх 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа Азийн 45 орноос 9 дүгээр байрт бичигдээд байна.