"Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд эрэгтэй тамирчдын сүүлийн 2 тулаанд Монголын 2 тамирчин рингэд гарч тулалдсанаас ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг 63,5 кг жинд өрсөлдөгчөө 4:1-ээр яллаа.
ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг Туркменистаны тамирчин Х.Иманкулиевыг 4:1-ээр илүүрхэн хожсон бол эрэгтэйчүүдийн 80 кг жинд Г.Далай Филиппин Марциал Еумир Феликстай тулалдаж 5:0-ээр хожигдлоо.