Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 26-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 9 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 12-14 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 12-14 хэм дулаан байна.
2023 оны есдүгээр сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.