Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
2023 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 8-10 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 09-13 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.