"Цемент Шохой" ТӨХК-ийн 40 жилийн ойн хүрээнд баасан гарагт /2023.11.03/ "БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.
Хуралд БХБЯ, дотоодын цемент үйлдвэрдлэгч аж ахуй нэгж байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч нар, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлт, чанарын асуудлуудыг авч хэлэлцлээ.
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар "Барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагдаж буй цахилгаан станцын хаягдал, төрөл бүрийн үнсний шинж чанарын ялгаа, цацрагийн судалгаа", "Барилгын материалын талаар Төрөөс баримтлах бодлого, цаашдын чиг хандлага", "Триэтаноламин нэмэлттэй портландцементийн физик, механик чанарын судалгаа", Портландцементийн хими, эрдэс зүйн найрлагын судалгаа зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцов.