Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Сүхбаатар аймаг дахь улсын байцаагч Ч.Энхчулуун, аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран Баруун-Урт суманд үйл ажиллагаа эрхэлдэг мах боловсруулах, бэлтгэх үйл ажиллагаа эрхлэгч 5 аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийлээ.
Шалгалтаар бүтээгдэхүүний хугацаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, савласан хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод агуулагдсан мэдээлэл нь холбогдох хууль болон стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, мөн зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан эсэх, хэрэглэгчийг бараа бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд нь туслах үнэн бодит мэдээллээр хангасан эсэхэд хяналт тавин ажиллалаа.
Мөн аж ахуй нэгжүүдийн 13 хэмжих хэрэгслийг хэмжил зүйн ба техникийн шаардлага, стандартын дагуу шалгаж зөрчил илрээгүй тул баталгаажуулалтын гэрчилгээ олгож, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулж, мэдээлэл өглөө.