Улсын стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын улсын шалгагч Ц.Маамхүү нь Г.Рагчаа, Б.Норжинсүрэн нарын хамт ЗХУ-ын Новосибирскийн Хэмжил зүйн хүрээлэнд үлгэр жишээ хэмжих хэрэгслүүдийг ээлжит шалгалт тохируулгад хамруулж, дадлага хийсэн байдаг.
Тухайн үед тус хүрээлэнгээс дулааны зарцуулалтын хэмжүүрийн шалгалт баталгаажуулалтад ашигладаг 5000 рублийн үнэ бүхий үлгэр жишээ хэмжүүр (приборпетробо)-ийг үнэ төлбөргүй хандивласан ба 1970 оны 07 дугаар сараас эхлэн Монгол Улсад дулааны зарцуулалтын хэмжүүрийг шалгадаг болов.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
Эх сурвалж: СХЗГ