Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд
Огноо
Унших
16 минут 11 секунд

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг.

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-ын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил тус өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Бид энгийн нэг байдаг л зүйл мэт үзэж ханддаг, онцгойлон анхаарал хандуулдаггүй "Жорлон" буюу бие засах газар нь ямар их чухал хэрэгцээт зүйл гэдгийг сануулж, үүнд хүн бүхэн анхаарч үзэхийг уриалах өдөр байдгийг та мэдэх үү? Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 19. Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байна.

Та өдөр тутмын амьдралаа жорлонгүйгээр төсөөлөөд үз дээ? Бидний хэлж заншсанаар жорлон, нойл, буюу бие засах газар нь таныг гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газарт, эмнэлэгт, сургуульд хаана ч байлаа гэсэн бие засах газрыг зорих шаардлага гардаг. Жорлон бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Хүн бүхэн өдөрт олон удаа бие засах шаардлага гарч "00" /нойл/-д, жорлонд ордог.

Монгол Улсын хэмжээнд хаана ч, хэн ч бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 50 шахам хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй төдийгүй сайжруулсан ариун цэврийн байгууламж /АЦБ/-гүй нөхцөлд амьдарч байгаа юм. Энэ асуудлаа шийдвэрлээгүй нь бидний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, төрөл бүрийн халдварт өвчин гарч байгаагаас эхлээд эдийн засгийн чамгүй хохирол учруулсаар байна. Улаанбаатар хотын нэг сая хол давсан хүн амын талаас хол илүү нь гэр хороололд амьдарч 180 мянган нүхэн жорлонд тэд бие засч байгаа нь бидний бодит амьдрал. Тиймээс ч өнөөдөр нийслэлийн хөрс шороо ямар их бохирдоод байгааг тогтоох аргагүй болсон нь нууц биш...

Өнөөдөр бид сайжруулсан АЦБ-гүй, бохирын шугамд холбогдоогүй энэ байдлаасаа шууд дүгнэлт хийхэд нийслэлчүүдийн ялгадас гудамжиндаа байна гэхэд хилсдэхгүй. Бидний эн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг жирийн иргэнээс эхлээд шийдвэр гаргах эрхмүүд, өрх гэрээс албан байгууллага бүрийн анхаарлыг энэ зүгт хандуулах зорилгоор Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 2011 оноос Монголд жил бүр тэмдэглэх болсон.

Сингапур улсад төвтэй Дэлхийн "00"-ийн холбооноос (World Toilet Organization) санаачлан Дэлхийн "00" -ын өдрийг 2001 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Зорилго нь гэвэл дэлхий дээр 2,4 тэрбум хүн буюу нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангасан жорлон буюу ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгааг хүмүүст мэдүүлж, энэ байдлыг сайжруулахад орших юм.

АЦБ-гүй эсвэл шаардлага хангахгүй байгаагаас үүдэж амь насаа алдсан хүмүүсийн тоо ХХ зууны турш дайн байлдаан, зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс олон аж. Амь насаа алдагсадын ихэнх нь таваас доош насны хүүхдүүд байдаг нь үнэхээр аймшигтай.

Монголд ариун цэврийн байгууламж ямархуу дүр зурагтай байна вэ?

Нийслэлийн хүн амын 50 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Айл өрхүүдийн 95 хувь нь бие засах газартай боловч түүний 97 хувь нь ил задгай энгийн нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоосон. Ийм шаардлага хангахгүй бие засах газрыг Монголын хүн амын дийлэнх хэсэг ашиглаж байгаа нөхцөлд, үүнээс үүдсэн өвчлөл, эдийн засгийн хохирол, амьдралын таагүй орчин гээд олон асуудал ар араасаа хөврөх нь тодорхой.

Тухайлбал, Гэр хорооллын нүхэн жорлон: Энгийн нүхэн жорлонгоос шууд хамраалтайгаар хөрс, ус, орчны бохирдол дээд цэгтээ хүрч халдварт өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголчуудын дийлэнх нь амьдралын ийм л орчинд аж төрж байгаа учраас энгийн нүхэн жорлонгоо сайжруулах шаардлагатай болсныг өнөөгийн бидний бодит амьдрал нотлон харуулдаг. Гэр хороололд айл өрхүүд бие засах газартай ч уг жорлонгийн өтгөн шингэн нь шууд ил задгай харагдаж байдаг. Энэ нь хөрс, ус, гадна орчноо бохирдуулдаг. Хамгийн аюултай нь баас, шээс, ялгадаснаас ялаа, хортон шавжаар дамжин хоол хүнс, эд хогшил, хана туурганд дамжин хүрч, хаа сайгүй наалдаж, элдэв төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрдсэн.

Нийтийн бие засах газар: Нийслэл хот нь үүсэн байгуулагдаад 384 жил болсон ч нийтийн бие засах газрынхаа асуудлыг өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэж чадаагүй л байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хангалтгүйгээс нэг сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод иргэд ил задгай бие засах үзэгдэл хэвшил болсон нь эмгэнэлтэй.

Сургуулийн бие засах газар: Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үеийнхний бие засах газрын асуудал нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар хотын сургуулийн нэг угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ногддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур огт байхгүй, гадаа байрлах энгийн модон жорлонтой л байна.

Харин орон сууцныхан усныхаа тал хувийг бие засах газарт зориулдаг: Бие засах газрын асуудал харьцангуй шийдэгдсэн гэх орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250 хүртэл литр ус зарцуулдаг. Харин энэ усныхаа 45 хувийг жорлонгийн ус татахдаа зарцуулдаг гэсэн судалгааг Усны газраас гаргажээ. Энэ бол ундны усны нөөц хомсдож байгаа өнөө үед усны хэмнэлттэй шинэ технологийн сантехникийн шийдлүүдийг нэн даруй нэвтрүүлэх шаардлага бий болсныг анхааруулж байна.

Хөдөө, орон нутаг дахь бие засах газрын асуудал: Хөдөөгийн хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн талаар дорвитой судалгаа, мэдээлэл хомс. Гэхдээ бодит амьдралаас харахад бас л олон бэрхшээл, асуудалтай. Сумдын сургууль, эмнэлгийн дийлэнх нь энгийн нүхэн жорлонтой бөгөөд 2 хүрэхгүй хувь нь төвлөрсөн шугамд холбогдсон сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байгаа нь хөдөөгийн ариун цэврийн байгууламжийн түвшин нийслэлээс эрс ялгаатай буюу сайжруулсан бие засах газрын хүрэлцээ 20 гаруй дахин бага байна.

Энэ бүхнээс харахад бидний дүр зураг дэлхийн улсуудтай харьцуулахад, ядуу буурай орнуудтай нэг түвшинд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Хөдөө орон нутгийн хувьд сургуулийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнүүд, төрсөн эмэгтэйчүүд өвөл, зунгүй хальж дүүрэх шахсан модон жорлонд бие засаж, эрүүл ахуйн нөхцөл хангах ямар ч боломжгүй орчинд амьдарч байна.

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

XXI дүгээр зуунд ардчилсан монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж интернэт, гар утас, үнэтэй авто машин гээд орчин үеийн бүхий л хэрэглээг ажил, амьдралдаа нэвтрүүлж, нийслэлд нь өндөр өндөр шилэн барилгууд баригдаж, дэлхийн нэртэй дэлгүүр, ресторан, зоогийн газар, зочид буудлын сүлжээнүүд салбараа нээж, ашигтай ажиллаж буйг харвал улс оронд минь хөгжил ирээд байна уу гэлтэй. Харин нийслэлийн гэр хороололоор дүүрэн байгаа жорлон хэмээх нүхэн дээр барьсан банзан жижиг амбааруудыг харахаар нэг л биш ээ!

Монголчууд бид дотроо хотын хүн, хөдөөний хүн, гэр хороололынхон, байрныхан гэж ялгарч, ондооших болсон нь улам даамжирсаар нийтийн орон сууцных, хаус, эдлэн газартнууд, элит баячууд, траншей, гудамжныхан хэмээн аж амьдралын төвшин, зиндаагаар нь ангилдаг болоод байгаа. Энэ баян ядуугийн ялгаа нь дээш, доош хоёр туйл руу улам бүр тэмүүлэн гүнзгийрч өнөөгийн Монголын нийгэмд өдөр, шөнө шиг ялгаатай байдал үүсэх хэмжээнд хүрээд байгааг яалтай!

Харин хөрс, газар шорооны бохирдол нь өнөөдөр баян, хоосон гэж ялгалгүйгээр хил хязгааргүй нэвчсээр байгааг тэр бүр анзаарахгүй л байна. Бидний нүдийг хашаа, хайс хааж орхисон гэж болно. Хашааны наад талд нь нүхэн жорлон байхад хашааны цаад талд нь таван метр ч хүрэхгүй зайтай газарт гүний худаг байх жишээтэй. Бид нэг дэлхий, нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа гэдгээ мартаад байна уу гэлтэй. Үнэн хэрэгтээ бид нэг орон дээр нэг нь торгон хөнжилтэй, нөгөө нь ноорхой хөнжилтэй эсвэл нүцгэн хэвтэж байгаа хэрэг шүү дээ.

-Айл өрх, албан байгууллагууд "00" -ийнхоо асуудлыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ?

-Нүхэн жорлонгоо сайжруулахын тулд хэдэн төгрөг гаргах вэ?

-Хотын захиргааны эрх мэдэлтнүүд, Төрийн түшээд улс үндэстэн, хот суурин газарт ариун цэврийн ямар бодлого барьж, ямар хэмжээний төсөв батлах шаардлагатай вэ?

-Шинжлэх ухаан, технологийн байгууллагууд ямар шийдэл гаргах боломж байна?

-Төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой вэ?

Энэ олон асуултад хариу олж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахад эн тэргүүнд бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж, байгаль орчноо хамгаалах талаар хүн бүхэн идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид энэ асуудлыг хөндөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах ёстой. Сэтгүүлчид энэ асуудлын гүнд нь орж таниулан сурталчилж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж санаа, бодлоо уралдуулан ярилцаж, шийдвэртэй үйл ажиллагаа явуулж байж л бодит амьдрал дээр биелэлээ олно.

Энэ асуудлаа амжилттай шийдвэрлэсэн улс орон, хувь хүмүүс олон бий. Энэтхэгт ялгадас, баас, шээсийг үнэд хүргэж тэрбумтан болсон хүмүүс ч байдаг. Тэднээс бид суралцах хэрэгтэй байна. Овсгоотой сүүхээтэй хүнд эндээс их мөнгө, ашиг орлого олох боломж ч байгааг бид мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Дэлхийн "00" өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг бол?

Энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж иржээ. Дэлхийн жорлонгийн холбоо бол олон улсын, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүгээ 60 шахам орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудаас дэлхий дээр 2,4 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаад туслах зорилгоор хандив цуглуулах олон арга хэмжээг зохион явуулдаг. Зарим газарт улс орныхоо хэмжээнд жорлон ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулах, дэмжих зорилгоор хамтран ажилладаг бол АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан явуулдаг байна.

Англид жил бүрийн энэ өдөр "Голден поо" хэмээх олон улсын уран бүтээлийн уралдаан зохиодог. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож олсон орлогоос Дэлхий дээр жорлонгүй байгаа хүмүүст туслах, жорлон, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах үйлсэд зориулж байна.

Ил жорлонгийн хор хөнөөлийн талаарх тоо баримт

Нэг грамм өтгөн ялгадсанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг. Дэлхийн хэмжээнд бохирдсон ундны ус, шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг хангалтгүй сахиснаас болсон өвчлөл, нийт өвчлөлийн 88 хувийг эзэлдэг. Харин бие зассаныхаа дараа савангаар гараа угааж хэвших нь гэдэсний өвчлөлийг 40 хувиар бууруулдаг.

Хурц цочмог хэлбэрийн суулгалт өвчний улмаас шингэнээ алдаж, тэжээлийн доройтол, тураалд орж, улмаар амь насаа алдах байдал ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдийн дунд тохиолддог байна. Үүний улмаас жилд 2,2 сая хүүхэд амь насаа алддаг нь 14 секунд тутамд нэг хүүхэд эрсдэж байна. Харин манай орны хувьд жилд суулгалт өвчний 1,4 сая дуудлага (тохиолдол) бүртгэгдсэн байна.

Ариун цэврийн байгууламжаа сайжруулж чадвал суулгалт өвчний улмаас нас барах тохиолдлыг 30 дахин бууруулах бол гараа савандаж угааж байх гэх мэт эрүүл ахуйн зөв дадлыг бий болговол уг тохиолдлыг 15 дахин бууруулж болох юм. Усан хангамж, бие засах газар, эрүүл ахуйн дадал, усны эх үүсвэрийн менежментийг сайжруулснаар дэлхий дээрх нийт өвчлөлийн улмаас үүсэх хор хохирлыг 1/10 дахин бууруулах боломжтой.

Монгол Улсын анхны “Спортын мастер“ цолыг уулчид хүртэж байжээ
Монгол Улсын анхны “Спортын мастер“ цолыг уулчид хүртэж байжээ
 
Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Сэкиваке Аонишики 11 даваатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ ДЭ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

ӨНӨӨДӨР: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 30-32 хэм дулаан байна

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

Аргентины хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг саатуулжээ

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

ӨНӨӨДӨР: Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики 10 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Хатуу гадаргуутай, агаар мандал бүхий дэлхийтэй төстэй гаргийг илрүүлжээ

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Нагоя башёг Сэкиваке Аонишики, Котоейхо нар 9 даваатай тэргүүлж явна

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр“ сэдвээр лекц уншина

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

Ю.Полгарыг Унгарын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Нагоя башёг 7 даваатай 4 сүмоч тэргүүлж явна

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд МОНЦАМЭ хамаарч байсныг тодотгох зарим баримт

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Монголын өсвөрийн жүдочид нийт 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Монголын баг олон улсын химийн 58 дугаар олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Нагоя башёгийн 7 дахь өдөр 6 даваатай 7 бөх тэргүүлж байна

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Ц.Баяр Налайх дүүрэгт усан үзэм тарьж, амжилттай ургуулжээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил үргэлжилж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Үндэсний их баяр наадамд Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Энэ наадмын эхний Улсын заан цолтонгууд төрлөө

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Үндэсний баяр наадмын долоогийн даваанд ам авсан байдал

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Зургаан бөх Улсын харцага цолын болзол хангаад байна

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Соёолонгийн түрүү Өмнийн шаргал говиос тодорлоо

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Олон улсын физикийн 56 дугаар олимпиадиас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Испанийн шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Францын шигшээ Мароккогийн багийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

Улаанбаатарт үдээс хойш аадар бороотой, 24-26 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

ӨНӨӨДӨР: Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

ӨНӨӨДӨР: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт бороотой, өдөртөө 22-24 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Хятадад бүтээсэн “хиймэл нар“-ны хүчин чадлыг туршжээ

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

Колумб хожсоноор шөвгийн 16-гийн бүх баг тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ 7 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Ши Жиньпин ХКН-ын 105 жилийн ойгоор намдаа итгэж байгаагаа илэрхийлжээ

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Улаанбаатарт аадар бороотой 27-29 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

АХИСАН, ГЭХДЭЭ АЛГА ТАШИХ БОЛООГҮЙ!

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш цахимаар худалдаалж эхэлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт 10,000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. 7 дугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагчаас 194 нь 800 оноо авчээ

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав