Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо үргэлжилж байгаа бөгөөд 8 дахь өдрийн барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Нишигики /М-4/-тэй учраа таарч барилдан, түүнд котэнагe мэхээр унаж 6 даваа, 2 унаатай болоод байна.
Энэ өдөр Озэки Кришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Хокүтофүжи/М-3/-тэй барилдаж түүнийг окүрдаши мэхээр хаяснаар 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Асанояама /М-4/-тай хүчээ сорин барилдаж, түүнд шиттэнагe мэхээр унаснаар 3 унаа, 5 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Тохакүрюү /М-15/-тэй учраа тааран хүч үзэж, түүнийг котэнагe мэхээр хаяж 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Рюүдэн/М-10/-тэй таарч барилдан түүнд шитатэдашинаге мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Томоказе /М-14/-тэй таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаж 2 даваа, 6 унаатай явна.