Х.Нямбаатар: Нийтийн тээврийн компаниудад өгдөг татаасны механизмыг өөрчилнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 15 секунд

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн компаниудад өгдөг татаасны механизмыг өөрчилнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.

-Иргэдийг автобусаар үнэгүй зорчуулах тухай яриа гарсан. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар танилцуулсан уу, ямар үндэслэлээр ийм санал гаргасан бэ?

-Тийм санал огт гаргаагүй. Засгийн газрын хуралдаан дээр ийм зүйл яриагүй. Харин энэ тав дахь өдөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн олон улсын тендерийг нээнэ. Олон улсын тендерт ирсэн баримт бичгүүдийг нээлттэй зарлаж, тендерт ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулан, богино хугацаанд тендерийг үнэлэх ажлыг зохион байгуулна. Автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс картжуулан, бүртгэлжүүлнэ. НИТХ-ээс баталсан Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлын тогтоолоор тухайн автобусанд хэдэн хүн зорчсоноор нь бус хэдэн цаг явснаар нь тооцож, нийслэлээс татаас өгдөг байсан механизмыг өөрчилнө. Цагдаа, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донорууд гэхчлэн автобусаар үнэгүй зорчдог иргэдийн картыг шинэчлэн олгоно. Автобусаар тухайн иргэдийг зорчуулсан тоогоор нь санхүүжилтийг олгоно. Уг ажил тооцоо, судалгааны түвшинд явж байгаа бөгөөд одоогоор шийдвэр гарж, албажсан юм байхгүй. Аливаа зүйлийг үнэгүй болгох тусам халамжийн бодлого л бий болно. Одоо нэг удаа автобусаар зорчиход 500 төгрөг төлж байгаа бөгөөд 30 минутын дотор дамжин суусан тохиолдолд үнэгүй үйлчлүүлдэг. Үүнийг өөрчилж, нэг өдрийн зорчилтийг 1000 төгрөгөөр тооцож, өдөржин нийтийн тээврээр зорчиход цагийн хязгааргүй 1000 төгрөгөөрөө зорчих тухай тооцооллыг хийж байна. Одоогийн байдлаар иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Гэтэл автобусаар үнэгүй зорчдог иргэдийн татаас гэж жил бүр автобус компаниудад 240-250 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үнэхээр энэ хүмүүс нийтийн тээврээр зорчдог байсан бол зорчилтийн хувь хэмжээ ийм бага байх учиргүй. Эдгээр иргэд өөр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Тиймээс энэ зорчилтийн хэмжээг нарийн гаргахын тулд бүртгэлжүүлэх хэрэгтэй. Мөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах, нийтийн тээврийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх тухай тооцоо, судалгааг хийж байна.

-Улаанбаатар смарт карттай үргэлжлүүлэн хамтран ажиллах уу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК ямар ч тендергүйгээр нийслэлтэй 30 жил хамтран ажиллах гэрээтэй юм билээ. Ийм жишиг дэлхийн хаана ч байхгүй. Хоёрдугаарт , нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй. Гуравдугаарт, нийт орлогын 10 хувийг ямар ч болзол, нөхцөлгүй шууд авдаг. Дөрөвдүгээрт, программ хөгжүүлэлтийн чиглэлээр хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цаашид илүү ухаалаг төлбөр тооцооны системийг нийтийн тээврийн салбарт нэвтрүүлнэ. Одоогийн нийтийн тээврийн салбарын тээвэр зохицуулалтыг өөрчилж, өдрийн гаралтыг 1300-1400 автобус болгоно. Өнөөдрийн байдлаар өдөрт 950-980 автобус үйлчилгээнд явж байгаа. Цаашид богинын эргэлтийг сайжруулна. Маршрутуудаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаж, хөдөлгөөн зохицуулалтаа ухаалгаар төлөвлөх хэрэгтэй. Мөн нийтийн тээвэр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нэгдүгээр эгнээг өргөсгөх, нэмэх ажлыг төлөвлөж байна.

Төлбөртэй бүсийн асуудлыг зарим хүмүүс гуйвуулж, иргэдээс шууд 27500 төгрөг авах гэж байгаа юм шиг худал мэдээлэл гаргаж байгаа. Уг нь төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д өгөх тухай зохицуулалт байсан. Энэ санаачилгыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад татаж авсан. Бусад зохицуулалтууд хэвээр үлдэнэ гэж найдаж байна. Мөн авто тээврийн улсын үзлэгийг нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд нэгдсэн байдлаар орон даяар зохион байгуулдаг болох талаар хэлэлцэж байна. Авто тээврийн улсын үзлэгийг илүү чанартай зохион байгуулж, агаарт бохирдол үүсгэж буй тээврийн хэрэгслийг хүчээр тэнцүүлдэг үзлэгийн төвүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хариуцлагажуулах тухай зохицуулалтыг тусгасан байгаа. Төлбөртэй бүсийн зохицуулалт байхгүй болчхоор RFID гэдэг хэрэгжүүлэхэд тийм ч тохиромжтой зүйл биш. Энэ тохиолдолд хөдөө орон нутгаас орж ирж буй автомашинуудад RFID суурилуулж байж Улаанбаатар хот дахь зорчилтод нь хяналт тавих орчин бүрдэнэ.

-Ногоон автобусыг үйлдвэрлэгчид нь буцаах асуудал юу болсон бэ? Улсын дугаар аваад байна.

-“Daewoo” брэндийн ногоон автобуснаас нийслэл нэг ч ширхэгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд, автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар хүсэлт өгчихсөн. АТГ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг мөрдөн шалгахын тулд техникийн үзлэг, оношилгоонд оруулж байгаа хэрэг.

Парк шинэчлэлийн хүрээнд автобусны худалдан авалтын урьдчилгаанд 130 тэрбум төгрөг шилжүүлсэн. “Skywell” брэндийн цахилгаан 50 автобусыг хүлээж авсан, одоо үйлчилгээнд явж байгаа. Нэмээд 50 ширхэг каунтиг “Тэнүүн-Огоо” ХХК оруулж ирсэн. Гаалийн мэдүүлэг нь зөрсөн тул АТГ асуудлыг шийдвэрлэнэ. Үүнээс гадна тендерийн баталгааны 11 тэрбумыг Сангийн яам “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас татаж авсан. АТГ-аас тус компанийн дөрвөн гараашийг 54 тэрбум төгрөг гэж үнэлсэн ч компанийн зүгээс бусад хөрөнгийг үнэлээгүй гэсэн гомдол гаргасан. Үндсэндээ бид 77 тэрбум төгрөгийн авлагад Шүүх шинжилгээний ерөнхий газрын үнэлгээнд үндэслэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг авч, үлдсэн хөрөнгийг нэхэмжлэн, төрийн хохирлыг барагдуулна. Үлдсэн 200 гаруй тэрбум төгрөгт автобус худалдан авахаар тендерийг нөгөөдөр зарлах гэж байна. Энэ ондоо багтаан 300-400, ирэх оны хоёрдугаар сар гэхэд үлдсэн автобуснуудыг авна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Кюүшюү башёгийн 11 дэх өдөр монгол сумочид өрсөлдөгчдөө давлаа

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг сайжруулах судалгааг эхлүүлэхээ мэдэгдлээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Оюу толгой ХХК: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо

ӨНӨӨДӨР: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.