Олон Улсын Олимпийн Хорооноос 2030,2034 оны өвлийн олимпийг зохион байгуулах давуу эрхийг Франц, АНУ-ын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-нд олгосныг зарлалаа.
2030 онд болох Өвлийн олимпийн XXVI наадмыг Францын Ницца хот болон Альпийн нуруунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол 2034 онд болох Өвлийн олимпийн XXVII наадмыг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид хийхээр товложээ.
ОУОХ-ноос зохион байгуулагч талуудтай нарийвчилсан ярилцлага хийх ба ирэх 2024 оны долдугаар сарын 23-нд Парис болох ОУОХ-ны 142 дугаар чуулганаар 2030,2033 оны Өвлийн олимпийн зохион байгуулах хотыг албан ёсоор зарлах юм.
Өвлийн олимпийн наадмыг хамгийн олон зохион байгуулсан орныг АНУ ( 1932 Лэйк плэсид, 1960 Скво Вэлли, 1980 Лэйк плэсид,2002 Солт Лэйк сити), Франц ( 1924 Шамони, 1968 Гренобль, 1992 Альбервилль ) тэргүүлдэг билээ.
Дашрамд дурьдахад дараагийн Өвлийн олимп 2026 онд Италийн Милан болон Кортино д'Ампеццо хотуудад болох юм.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин