Японы нийслэл Токио хотноо ОУЖБХ /IJF/-ны 2023 оны сүүлийн тэмцээн болох "Токио Их дуулга" өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ өдөр барилдаж байгаа Монголын жүдочдоос эрэгтэй 73 кг, 81 кг, 90 кг, эмэгтэй 57 кг, 70 кг, +78 кг жингийнхэн хүч үзэж, тэд өрсөлдөгчдөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Энэ удаагийн Токиогийн Их дуулга тэмцээнд 84 орны нийт 506 /эрэгтэй 298, эмэгтэй 208/ тамирчин хүч, ур чадвараа сорин барилдаж байгаа бөгөөд Монголын шигшээ багаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин Токиод очсон байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, 90 кг-д Г.Алтанбагана, Ц.Дагвадорж, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах юм.