Дэлхийн худалдааны байгууллагаас Филиппин улсын Манила хотноо “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай” бүсийн богино хэмжээний сургалт 2023 оны 11 дүгээр сарын 14-16-нд зохион байгууллаа.
Сургалтаар худалдаан дахь тарифын бус арга хэмжээ болох “Худалдаан дахь техникийн саад тогторын тухай” хэлэлцээрийн зарчим, ургамал хорио цээрийн хэлэлцээр, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр зэргийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал солилцсон байна. Мөн хүлэмжийн хий ялгаруулалтыг хэмжихэд стандартыг хэрхэн ашиглах тухай мэдээллээ.
Мөн гангийн салбарын стандарт, дүрэм журмын тойм, бодлого, дүрэм журам, стандартын үүрэг, тэр дундаа хүлэмжийн хийн ялгарлын бүртгэлийг хэрхэн стандартчлах, гангийн салбар дахь нүүрстөрөгчийг ангижруулахад чиглэсэн стандартын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна.
Энэхүү богино хэмжээний сургалтанд Филиппин, Вьетнам, Тайланд, Шри-Ланк, Мьянмар, Малдив, Малайз, Индонез, Хятад, Камбодж, Непал, Бутан улс болон Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын стандартчиллын байгууллагын Төмөрлөгийн стандартчиллын ТХ, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Нэгдсэн үндэстний байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Дэлхийн гангийн нийгэмлэгийн төлөөлөл болон Монгол Улсаас СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, Д.Даваасүрэн оролцсон юм.