Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” 3 сарын аяныг өрнүүлж, Улсын хэмжээнд 36 удаагийн үзүүлэх сургалт, 51 удаагийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулж, 1798 аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилтнуудыг хамруулав.
Хяналт шалгалтын хүрээнд 1015 иргэн аж ахуйн нэгжийн 1072 барилгад шалгалт хийж, 3984 зөрчил илрүүлснээс 3144 зөрчлийг арилгуулж, 66 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэн 76 барилгын үйл ажиллагааг зогсоож, үйлдвэрлэлийн хөнгөн ослыг 28.6 хувиар, хүнд осол гэмтлийг 82.1 хувиар, нас баралтыг 93.3 хувиар бууруулан ажиллалаа.