“Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 64 барилгын ашиглалт, 345 иргэн, аж ахуй нэгж, байгууллага, 23 сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн төлөв байдалд 2 сарын хугацаанд хяналт шалгалт явууллаа.
Улсын ахлах байцаагчдын гаргасан 27 дүгнэлтийг үндэслэн орон сууцны 2 барилгыг буулгаж, 159 айлын орон сууцны 2 блокын угсралтыг хийлгэж, 7 ресторан, цайны газрын шингэрүүлсэн хийн баллоныг барилгаас гаргуулж, 3 ресторанд нэмэлт агааржуулалтын систем, 6 аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны самбар, тоноглолыг шилжүүлж, газардуулгын холболтыг хийлгүүлэн болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллав.