Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж лхагва гарагт буюу 12 дугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн.
НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна.
Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу 12 дугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс