ХЭФЭЙ, 2024 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын автомашин үйлдвэрлэгч JAC Group компани тус улсад анхных болох натри-ион цэнэг хураагуур бүхий цахилгаан автомашиныг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ.
“Yiwei” маркийн энэхүү шинэ автомашин нь “HiNa Battery Technology” компанийн үйлдвэрлэсэн цилиндр хэлбэртэй, натри-ион цэнэг хураагуураар тоноглогдсон байна. Уг автомашины цэнэг хураагуурын багтаамж нь 23.2 кВт.цаг бөгөөд нэг цэнэглэлтээр 230 км замыг туулах ажээ.
Одоо өргөнөөр хэрэглэж буй лити-ион цэнэг хураагууртай харьцуулахад натри-ион батарей нь түүхий эдийн хувьд арвин нөөцтэй, бага хэмд маш сайн ажилладаг, илүү хурдан цэнэглэгддэг, эрчим хүчний нягтралыг сайжруулах зай ихтэй, аюулгүй байдлыг илүү сайн хангадаг зэрэг давуу талуудтай.
JAC Group нэг цэнэглэлтээр 300 км хүртэлх замыг туулах чадалтай, натри-ион цэнэг хураагууртай "Yiwei" брэндийн цахилгаан машиныг оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж тус компанийн ерөнхий инженер Шя Шүнли ярилаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг [email protected]